Чихэрлэг соустай тахианы мах



Орц:

- Тахианы мах – 500гр
- Өндөг – 1 ширхэг
- Ногоон чинжүү – 1 ширхэг /дундаж хэмжээтэй/
- Сонгино – 1 ширхэг /дундаж хэмжээтэй/
- Лууван – 1 ширхэг /дундаж хэмжээтэй/
- Соус: Крахмал – 3 хоолны халбага
- Соевны соус – 2 хоолны халбага
- Кетчуп – 1 1/2 хоолны халбага
- Венегар – 1/2 хоолны халбага
- Гүнжидийн тос – 1/2 цайны халбага
- Сахар – 2 хоолны халбага
- Ус – 200гр

Хийх арга:

* Тахианы махаа өөрийн хүссэн хэлбэрээр хэрчиж болно. /Нимгэн дөрвөлжин байвал тохиромжтой/ Махан дээрээ 1 ширхэг өндөг нийж сайтар хутгана. Тахианы махаа нэг бүрчлэн гуриланд өнхрүүлж тосонд шарна.

* Сонгино, чинжүү, лууван зэргээ адил хэлбэрээр хэрчинэ. /Нимгэн дөрвөлжин байвал тохиромжтой /

* Соусаа бэлтгэхдээ дээрхи крахмал, соевны соус, кетчуп, венегар, гүнжидйн тос, сахар, ус зэргээ холино.

* Бага зэрэг тос хийж хайруулын тавгаа халаагаад сонгино, лууван, чинжүүгээ 4-5 минут орчим хуураад соусаа хийж дахин 1 минут орчим хуурна. Ингээд шарсан тахианы махаа нэмж галаа унтраана.

Хачирт нь та юу хэрэглэхээ өөрөө сонгоорой. /Амталсан будаа, помидортой шарсан өндөг шинэхэн ногооны салад, шарсан төмс гээд юу ч байж болно/ 

Comments