Амралт.ын өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе. Өнөөдөр та бүхэндээ хамгийн амттай гуляш бэлтгэх аргыг хүргэхээр бэлтгээд байна. Аманд ороод л уусах мэт тансаг амтыг мэдрүүлэх болно. Ингээд хамтдаа жортойгоо танилцаж, оройн хоолоо бэлтгэцгээе
Орц:
- Үхрийн мах – 500 гр
- Сонгино – 2 ширхэг
- Гурил – 1 халбага
- Улаан лоолийн паста – 3 халбага
- Давс, перец, лаврын навч
Хийх арга:
Махаа дөрвөлжилж хэрчиж бэлтгэнэ. Сонгиноо хальслаад жижиглэж хэрчээрэй. Хайруулын тавганд тос хийж халаагаад, үүндээ махаа ойролцоогоор 5 минут хуурч, дээр нь сонгиноо хийгээд ахин 5 минут хуураарай.
Хуурсан махан дээрээ давс, перецээ тааруулж хийж амтална. Ингээд ахин 2-3 минут гал дээр байлгасны дараа улаан лоолийн пастагаа нэмж хийгээд хутгана.
Үүн дээрээ 2-3 ус хийж, лаврын навчаа нэмээрэй. Зөөлөн гал дээр ойролцоогоор 1 цаг чанаж болгоорой. Ингээд л таны хосгүй амттай, аманд ороод бутрах зөөлхөн гуляш бэлэн болох юм.
Бэлтгэсэн гуляшаа агшаасан будаа, талх, төрөл бүрийн салат гэхчлэн юутай ч хольж идэж болно. Та сайхан хооллоорой.
Comments
Post a Comment