Дүпүтэй шөл


 Дүпү нь олон талын ач тустай хүнсний нэг. Мөн нунтаг халуун чинжүү нь хамрын ханиад, томууг амархан дардаг шидтэй. Тэгвэл дүпүтэй, халуун ногоотой шөлийг хийж идсэнээр хамрын ханиад томуунаас ангижрах давуу талтай.

40 min

Хамгийн эхлээд шөлийг гаргаж авна. Сайхан амттай шөл гаргаж авахын тулд хатаасан хар хайган загас, улаан лууван /зэрлэг лууван - radish/, далайн замгийг 4 аяга усанд хийж дунд зэргийн гал дээр 10 минутын турш таглаж буцалгана. Дараа нь таглааг авч галын хэмийг зөөллөөд 20 минут буцалгаад загасны мах, замаг, лууван зэргийг шүүж авахад шаргалдуу сайхан үнэртэй шөл бэлэн болно.

Эсвэл зүгээр л тос багатай, тосыг нь шүүж авсан тахианы шөл байхад болно.

Сармис, бөөрөнхий сонгино, ногоон сонгиныг жижиглэн хэрчинэ. Сайн чанарын шинэхэн кимчиг бэлтгээрэй.

Дүпүг хэрчиж бэлтгэнэ. Хэт жижиг хэрчих хэрэггүй. Томхон хэрчвэл сайн.

Ургамлын тосыг гал дээр халаасны дараа жижиглэн хэрчсэн сонгино, сармисыг хийж 1-2 минут хуурна.

Дараа нь хэрчсэн гахайн махыг хийж 3 минут орчим хуурна. Үүний дараа кимчиг хийж 1 минут орчим хуурсны дараа 1/2 цайны аяга шөл хийж дунд зэргийн гал дээр 6-7 минут орчим жигнэж зөөлөн буцалгана.

Дараа нь хэрчсэн дүпү, давс, элсэн чихэр, нунтаг халуун чинжүү болон үлдсэн шөлийг хийж сайтар хутгаад зөөлөн гал дээр өтгөн шөлтэй болтол буцалгана.

Шөл өтгөрч буриглан буцлах болно. Амсаж үзээд хүссэнээрээ нэмж амтлаж болно.

Ингээд шөлөн дээр 1 ширхэг өндгийг хагалаж зөөлөн гал дээр чанана. Хэрчсэн ногоон сонгиноор амтлаарай.

Амтат дүпүтэй шөл маань бэлэн боллоо. Сайхан хооллоорой.

Comments