Бүлгоги хийх жор

 

ОРЦ:
үхрийн гол мах 300-400 гр
лууван 1-2 ширхэг
хулуу 1-2 ширхэг
бууцай 1 багц
сонгино 1 ширхэг
сармис 2-3 хумс
цагаан гаа 1 цайны халбага
жан 2 хоолны халбага
гүнжидийн тос 1 цайны халбага
гүнжидийн үр 2 хоолны халбага
бор сахар 1 хоолны халбага
ХИЙХ АРГА:
1Бүлгогиг хийхэд амтлах бүтээгдэхүүнүүдийг бэлтгэнэ. Үүнд: Жан буюу сой соус, бор сахар, сармис, гүнжидийн тос, нунтаг цагаан гаа зэрэг орно.
2Өөхгүй үхрийн гол махыг жижиг, нимгэн хэрчинэ.
3Алхам 1-дээр байгаа амтлагчуудыг бүгдийг нь хольж хутгасны дараа хэрчсэн махаа хийж хутгаад хэсэг байлгаарай.
4Энэ хооронд ногоогоо хэрчие. Лууван, хулуу, сонгино, бууцайны навч гэсэн ногоог жижиглэн хэрчинэ.
5Хайруулын тавганд 1 цайны халбага гүнжидийн тосыг /ургамлын тос байж болно/ халаагаад сонгиноо хийж 2-3 минут хуурна.
6Үүний дараа амталсан үхрийн махаа хуурсан сонгино дээр хийж бор хүрэн өнгөтэй болтол хуурна.
7Ингээд лууван, хулуугаа хийж үргэлжлүүлэн хуурна.
8Лууван, хулуу болж зөөлрөөд ирмэгц бууцайны навчыг хийнэ.
9Зөөлөн гал дээр үргэлжлүүлэн хуураарай.
10Ингээд ногоо болон мах маань болсны дараа галыг унтрааж хүсвэл гүнжидийн үр цацаарай.
11Амтат бүлгоги бэлэн боллоо.

Comments