Сангеопсал хийх жор


 ОРЦ:

гахайн мах 450 гр
ногоон сонгино 150 гр
сонгино 2 ширхэг
сармис 3-4 хумс
салат навч 70-80 гр
гүнжидийн тос 2 хоолны халбага
гүнжидийн үр 2 хоолны халбага
халуун чинжүү 2-3 хоолны халбага
элсэн чихэр 3-4 цайны халбага
сой соус 1/4 цайны аяга
шар буурцаг 1-2 хоолны халбага
ХИЙХ АРГА:
1Өөх мах нь алагласан гахайн махыг үмхэх хэмжээгээр нимгэн урт хэрчиж бэлтгээд хөргөгчинд хийгээрэй. Энэ хооронд бусад зүйлээ бэлдэцгээе.
2Шинэхэн ногоон сонгиныг уртаар нь хэрчиж хүйтэн усанд хийж 5 минут сойсны дараа уснаас сайтар шүүж гаргаарай.
3Ингээд жижиг аяганд гүнжидийн үр, сой соус, элсэн чихэр, гүнжидийн үр, халуун чинжүүг /гочугару/хийж сайтар хутгаж холино.
4Ногоон сонгино дээр дээрх сүмснээс бага зэргийг хийж сайтар хутгаж холиод хойш нь тавина. Энэ нь сайхан хачир болно шүү.
5Ингээд үлдсэн сүмсэн дээр жижиглэн хэрчсэн сармис, ногоон сонгино, шар буурцгийн амтлагч болон шаардлагатай бол гүнжидийн үр, тос, халуун чинжүүг нэмж хийгээд сайтар хутгаж холиорой.
6Энэ нь шарсан гахайн махны маань гол амтлагч болно. Халуун чинжүүний амтыг та өөрийн хүсэлд тааруулан тохируулаарай.
7Ингээд хачиранд ногоон чинжүү, бөөрөнхий сонгино, лууван, өргөст хэмх зэргийг хэрчиж бэлтгэхээс гадна Солонгос хоолны үндсэн хачируудыг хийж бэлтгэнэ. Хачирны жорыг доорх холбоосноос үзээрэй.
8Мах шарах зориулалтын тавцан дээр хэрчиж бэлтгэсэн гахайн махыг шарж эхлэнэ.
9Шарахдаа мах шарагчыг халааж бага зэрэг гүнжидийн тос тойруулан асгаж махны хэрчим бүрийг эргүүлж тойруулж шарна. Махны хажуугаар хэрчсэн сонгиныг шараарай.
10Ингээд шарж болгосон гахайн хэрчим махыг идэхдээ салат навчин дээр тавьж шарсан сонгино, сармис болон өмнө бэлтгэсэн сүмсээр махыг амтлан амтархан иднэ.

Comments