Бибимбап хийх хялбархан жор


 ОРЦ:

цагаан будаа 150-200 гр
үхрийн мах 120-140 гр
спинач 70-80 гр
лууван 1 ширхэг
хулуу 1 ширхэг
хар мөөг 60-70 гр
өндөг 1-2 ширхэг
буурцагны соёолж 50-70 гр
элсэн чихэр 1-2 хоолны халбага
гүнжидийн тос 1-2 хоолны халбага
гүнжидийн үр 1-2 хоолны халбага
нунтагласан сармис 2 хоолны халбага
цуу 1 хоолны халбага
халуун чинжүү 2 хоолны халбага
давс 1-2 цайны халбага
хар перц 1/2-1 цайны халбага
сой соус 1-2 хоолны халбага
ургамлын тос 1 хоолны халбага
ХИЙХ АРГА:
1Цагаан будаагаа агшаана. Агшаахдаа давс, тос хийж амтлаж агшаагаарай. Мөн цагаан будааны оронд эрүүл мэндээ бодоод гурвалжин будаа, хөц будаа ч агшааж хэрэглэж болно шүү.
21 хоолны халбага сой соус, 1 хоолны халбага гүнжидийн тос, 1 цайны халбага бор сахар, 1/4 цайны халбага сармисыг хийж сайтар холисоны дараа жижиглэн хэрчсэн үхрийн махаа хийж 30 минут байлгана. Энэ хооронд бусад ногоогоо бэлтгээрэй. Мах бэлэн болсны дараа 1 хоолны халбага ургамлын тосонд махыг хуурна. Хуурахдаа давс хийж амтлаарай.
3Ингээд спинач буюу бууцайн навчаа амтлая. Ингэхийн тулд 2-3 чимх давс, 1/4 цайны халбага сой соус, 1/2 цайны халбага нунтаг сармис эсвэл үрж жижиглэсэн сармис, 1/2 цайны халбага гүнжидийн тос, жижиглэн хэржсэн ногоон сонгино, 1/2 цайны халбага гүнжидийн үр, 1 чимх хар перц хийж амтлаад гараараа сайтар базаж холиорой.
4Луувангаа угааж халислаад урт нарийн хэрчээд бага зэрэг гүнжидийн тосонд /өөр тос байж болно/ зөөлөн гал дээр хайрна. Лууванг зөөлөн болтол хуурч хайрах ба хэт их шарж болохгүй мөн бага зэрэг давс, хар перц зэргээр амтлаарай.
5Хулуугаа мэн адил угаагаад луувангын адил хуурна.
6Мөөгийг бас хуурна.
7Өндгөө шарахдаа өндөгний шарыг дутуу шараарай. Мөн давслана.
8Харин буурцагны соёолжыг буцалж буй халуун усанд хийгээд 5 минут буцалгах ба 1/4 цайны халбага давс хийгэтрэй. Үүний дараа уснаас гаргаж хүйтэн усанд сойно.
9Ингээд бибимбап сүмс бэлтгэхдээ 1 хоолны халбага ус, 1 хоолны халбага элсэн чихэр, 1 хоолны халбага гүнжидийн тос, 1 хоолны халбага гүнжидийн үр, 1 цайны халбага сармис, 1 цайны халбага цуу хийж сайтар хутгаад бэлэн боллоо. Хэрвээ хүсвэл гочужанг буюу солонгос халуун амтлагчаас 1-2 хоолны халбага хийгээрэй. Эсвэл энгийн халуун чинжүү хийж болно.
10Бэлэн болсон будаагаа савны ёроолд хийгээд амтлаж хуурч бэлтгэсэн ногоонууд болон махыг тойруулан зэрэгцүүлж өрнө. Гол хэсэгт шарсан өндгөө тавиарай. Ингээд хамгийн сүүлд сүмсээ хийгээд бэлэн боллоо.

Comments