ОРЦ:
гахайн мах 180-200 гр
сонгино 1 ширхэг
сармис 3 хумс
кимчи 1 багц
цөцгий 1-2 хоолны халбага
ногоон сонгино 50-60 гр
ус 1,5-2 цайны аяга
цагаан гаа 1/2 хоолны халбага
сой соус 1 хоолны халбага
гочужанг 2 цайны халбага
гочугару 2 хоолны халбага
дүпү 200-230 гр
ургамлын тос 1/2 цайны халбага
ХИЙХ АРГА:
1.Гахайн махыг /дан мах байж болно эсвэл өөх мах алагласан байж болно./ нимгэн хэрчээд саванд хийгээд үрж жижиглэсэн сармис эсвэл сармисны ханд /чеснок/, нунтаг цагаан гаа, шөлний жан буюу сой соус, хүсвэл 1 хоолны халбага сөжү хийж гараараа базаж сайтар амтлаад 10-15 минут байлгаарай.
2.Ингээд сайн чанарын кимчиг шүүснээс нь салгаж шүүгээд 4-5см урт, өргөнтэйгөөр дөрвөлжин хэрчинэ. Мөн сонгиныг урт нарийн хэрчээрэй. Ёроолтой томхон савыг гал дээр сайтар халаасны дараа гахайн амталсан махаа хийж 2-3 минут хуурсны дараа хэрчсэн сонгино, кимчигээ хийж анхилуун сайхан үнэр гартал хэсэг хугацаанд хуурна.
3.Ингээд үлдсэн кимчиний шүүс, ус, гочужанг /Солонгосын халуун чинжүүний амтлагч - хүнсний захуудаар элбэг байдаг./, амт оруулах үүднээс 2 хоолны халбага гочугару хийгээд сайтар хутгаад буцалгана. Буцалсны дараа амсаж үзэх ба та өөрийн хүсэлд нийцүүлэн халуун амтыг нь тааруулж гочужангнаас нэмж болно шүү.
4.Буцалсны дараа дөрвөлжин хэрчсэн дүпүг хийж галын хэмийг зөөллөөд 15-20 минут буцалгах ба гахайн мах, кимчи зөөлөрч эхлэнэ.
5.Шөл маань бэлэн болсны дараа галыг унтрааж 1-2 хоолны халбага цөцгий /масло байж болно/, ногоон сонгино зэргээр амтлана.
6.Шөлийг агшаасан будаатай хослуулан идэхэд тохиромжтой бөгөөд солонгос хоолтой зохицохуйц бусад хачирыг бэлтгээрэй.
Comments
Post a Comment