Самгёпсал кимбаб

 

Самгёпсалын махаа хуваалгүй уртаар нь шарна. Салат навчаа угаагаад усыг нь сайтар сэгсэрнэ.
Агшаасан будаандаа бага зэрэг гүнжидийн тос хийж хутгана. Будааг гүнжидийн тосоор амтлахгүй байсан ч болно. Халуун эвэр чинжүүг угааж үрийг нь цэвэрлээд уртааш нь хэрчинэ. Хэр их чинжүүтэй идэхээс хамаараад өргөн нарийнаа тааруулаарай.
Соус бэлдэхдээ 3 х/х гучужан + 2 х/х соя соус + 2 х/х шингэн чихэр (corn syrup) + 1 х/х гүнжидийн тос + 1 х/х гүнжидийн үр + 1-3 хумс бяцалсан саримс = сайтар хутгана. Саримс их бага иддэгээсээ шалтгаалаад өөрсдөө тохируулаарай.
Кимбабны далайн байцаан дээр будаагаа маш нимгэн жигд тараагаад дээр нь салат навч + будаа + соус + гахайн мах + халуун чинжүү гэх дарааллаар тавина.
Эхлээд гараараа салат навчтай хэсэгээ ороогоод дараа нь далайн байцаатай будаандаа кимбаб ороогч хулсны тусламжтай сайтар ороож өгнө. Зиа ингээд бэлэн болсон самгёпсал кимбабаа өөрсдийн амны хэмжээнд тохируулаад хуваагаарай:)
Далайн байцаандаа будааг зузаан тавьбал орооход хэцүү задрамтгай болох тул анхаараарай.
Салат навчин дээр тавих будаагаа мөн зөв тооцоолоорой. Амжилт;)

Comments